1. Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай маркетингийн суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг юм. Маркетингийн үндсэн ойлголт, ухагдахуунууд болон маркетингийн орчин, маркетингийн судалгаа, төлөвлөгөө, зорилтот зах зээлийн сегментчилэл, STP стратеги, хэрэглэгчийн болон байгууллагын зан төлөв, маркетингийн иж бүрдэл (бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын суваг, сурталчилгаа, урамшуулал) -ийн талаар системтэй мэдлэг олгоно.
Сургалтад хамрагдсанаар маркетингийн цогц мэдлэгтэй болох бөгөөд цаашдаа гүнзгийрүүлэн судалж, суралцахад үндсэн суурь болохоос гадна бизнесийн үйл ажиллагаандаа маркетингийн стратегийг оновчтой хэрэгжүүлэх чадвартай болно.
2. Хугацаа:
2025.05.10 /Бямба/ 10:00-17:00
3. Хичээллэх хэлбэр: 100 хувь танхимаар хичээллэнэ.
4. Хамрагдах хүн: Маркетингаар мэргэшээгүй ч бизнестээ маркетингийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бизнес эрхлэгч, маркетингийн цогц мэдлэгтэй болохыг зорьж буй хувь хүмүүс болон маркетингийн ажилтан, алба нэгж байхгүй жижиг дунд бизнес эрхлэгч хэн бүхэнд
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
6. Сургалтын төлбөр: 108,000₮
7. Хичээл заах багш: Б.Угтахжаргал
МУИС-Бизнесийн сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхимийн ахлах багш
Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш,
MCS группт Маркетингийн менежер, Хүний нөөцийн менежер, Азийн соёл хөгжлийн институтэд Нийгмийн ажилтан,зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай
8. Хичээлийн агуулга:
- Зайлшгүй мэдэх ёстой маркетингийн суурь ухагдахуун, ойлголтууд
- Маркетингийн удирдлагын үзэл баримтлал, тэдгээрийн ялгаа
- Зах зээлийн орчны шинжилгээ (макро, микро), мэдээллийн систем, маркетингийн судалгааны талаарх ойлголт
- Хэрэглэгчийн зан төлөв, худалдан авах шийдвэр гаргалт
- B2B зах зээлийн онцлог, шийдвэр гаргалт, зан төлөв
- Маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах аргачлал
9. Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.
10. Бүртгэл: Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
https://forms.office.com/r/cwdHh6YD2e?origin=lprLink
11. Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан: business@japan-center.edu.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/