3 сарын 29-ний өдөр “Хүний нөөцийн менежмент” сэдэвт суурь мэдлэгийн сургалтаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уг сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Шин Хикари” ХХК-ийн захирал, МХНМ-н “Хүмүүн баялаг ТББ”-н гүйцэтгэх захирал Д.Дашмаа удирдан явууллаа.
"Хүн бүр хүний нөөцийн менежер" Д.Дашмаа
Өнөөгийн бизнесийн салбарт хүний нөөцийн менежмент улам бүр чухал болж байгаа билээ. Энэхүү сургалтаараа хүний нөөцийн менежментийн салбарт тулгардаг асуудлууд мөн тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар өөрийн туршлагаа хүний нөөцийн менжементийн онолтой уялдуулан орсон нь сургалтыг илүү үр дүнтэй болголоо. Амралтын нэг өдрөө өөрийгөө хөгжүүлэхээр зорин ирсэн суралцагчид маань ч идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж байсныг цохон тэмдэглэхэд таатай байна. Аливаа байгууллагын хувьд хүний нөөцийн асуудлууд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байдаг учир тус суурь мэдлэгийн сургалтын үргэлжлэл болгон ирэх 5 сарын 19-24-ний өдрүүдэд ахисан түвшний сургалтаа зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.
Менежментийн талаар мэдлэг, ойлголтоо тэлэхийг хүсвэл та бүхэн манай МОНГОЛ-ЯПОНЫ төвийн сургалтуудыг сонгоорой.