БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН СУРГАЛТЫГ ЭРДЭНЭТ ХОТНОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-12-12

МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН СУРГАЛТЫГ ЭРДЭНЭТ ХОТНОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

🥳Орхон аймгийн МҮХАҮТ-тай хамтран “Хүний нөөцийн менежмент” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг Эрдэнэт хотод 2024 оны 11-р сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулсан нь бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Шин Хикари ХХК-ийн захирал Д.Дашмаа багш удирдан явуулсан юм.

👏 Сургалтад Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн төлөөлөл 16 хүн хамрагдсан бөгөөд сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Нийт оролцогчид хүний нөөцийн менежментийн асуудлыг тодотгон ярилцаж, санал солилцонгоо харилцан бие биенээсээ сургалцаж байсан нь уг сургалтыг илүү үр дүнтэй болгосон юм.

Энэхүү сургалт нь орон нутаг гэлтгүй нийт бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Эрч хүчтэй, сурах хүсэлтэй суралцагчид маань суралцсан зүйлсээ ажил болон амьдралдаа хэрэгжүүлж, ирээдүйд илүү амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бидний сургалтыг сонгон суралцсан та бүхэнд гүн талархал илэрхийлье. Дараагийн сургалт, хөгжлийн болон бусад үйл ажиллагаанд маань ч мөн идэвхтэй хамрагдана гэдэгт итгэлтэй байна.

🤝Та бүхний цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!