БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МОНГОЛ ЯПОНЫ ТӨВИЙН "ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЭРДЭНЭТ ХОТОД
Уржигдар 12 цаг 12 мин

МОНГОЛ ЯПОНЫ ТӨВИЙН "ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЭРДЭНЭТ ХОТОД

“ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” суурь мэдлэгийн сургалт ЭРДЭНЭТ хотноо 2 өдөр зохион байгуулагдах гэж байна.

Та хүний нөөцөө зөв удирдан зохион байгуулах, идэвхжүүлэх, сурган хөгжүүлэх талаар суурь ойлголтуудыг авахыг хүсвэл Монгол-Японы төвийн энэхүү сургалтад хамрагдаарай. Энэхүү сургалт нь менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олж авахад чиглэгдсэн бөгөөд дараах зүйлсийг сурах болно:

1️⃣. Хүний нөөцийн менежментын суурь ойлголт: Хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил, төлөвлөлт, сонгон шалгаруулалт, үнэлгээний талаар тодорхой мэдлэгтэй болно.

2️⃣. Ажлын байран дээрх манлайлал: МОНГОЛ, ЯПОН КОМПАНИУДЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ИДЭВХЖҮҮЛЭЛТИЙН ЖИШЭЭНЭЭС суралцаж, ажилтнуудаа хэрхэн идэвхжүүлэх талаар мэдлэгтэй болно.

ТА ЭНЭХҮҮ СУРГАЛТААР ДАМЖУУЛАН ӨӨРИЙН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЖ, БАЙГУУЛЛАГЫНХАА АМЖИЛТЫГ АХИУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ.👏👏

Хаана хэзээ: Эрдэнэт хот, ШУТИС-ийн хичээлийн 1-р байрны 204 тоот

2024.11.12-13 /Мягмар-Лхагва/ 09:00-12:00

Хамрагдах хүний тоо: 30

Сургалтын төлбөр: 150,000₮

Хичээл заах багш: Д.Дашмаа

Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш,

"Шин хикари" ХХК-ийн захирал

Хичээлийн агуулга:

・Хүний нөөцийн менежментийн талаар суурь ойлголт

・Хүний нөөцийн менежментийн үндсэн фүнкцүүд

/Төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн менежмент, сургалт, хөгжил,

идэвхжүүлэлт, манлайлал гэх мэт/

・Байгууллагын соёл, хөдөлмөрийн харилцаа

・Хүний нөөцийн менежментийн анхаарах асуудлууд, өөрчлөлт, чиг хандлага

Бүртгэлийн хугацаа: 2024.10.08 /Мягмар/-11.06 /Лхагва/ 18:00 цаг хүртэл

Та бүртгүүлэхдээ доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

https://forms.office.com/r/TzENkxZE99?origin=lprLink

Холбоо барих:

Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879

Цахим хуудас: www.japan-center.edu.mn