БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН (ЗААН ХӨТӨЛБӨР) ХОЁР ДАХЬ КОМПАНИЙН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Уржигдар 12 цаг 06 мин

Энэ хичээлийн жилийн Загвар Аж Ахуйн Нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн (ЗААН хөтөлбөр) хоёр дахь компанийн нээлт амжилттай боллоо.

   Энэ жилийн ЗААН хөтөлбөрт Эрдэнэт хотноо үйл ажиллагаагаа явуулж буй Анд-Энерги ХК хамрагдаж байгаа ба энэ нь орон нутгаас тус хөтөлбөрт анх удаа шалгарч оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.

  Анд-Энерги ХК-д зохион байгуулах эхний сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаа удирдан явуулсан бөгөөд цаашид Монгол-Японы төв, төвийн сургагч багш нар болон Анд-Энерги ХК-ийн хамт олон хамтран хагас жилийн хугацаанд байгууллагаа хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах юм.

Эрч хүчтэй, идэвхтэй Анд-Энерги ХК-ийн хамт олонтой хамтран ажиллах болсондоо бид баяртай байна.

ЗААН хөтөлбөрийн тухай

   ЗААН хөтөлбөр нь Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх, тэдний чадавхийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ хөтөлбөрийн хүрээнд оролцогч компаниуд сургалт, зөвлөх үйлчилгээ, туршлага солилцоо зэрэг олон төрлийн дэмжлэгийг авдаг. Энэ жилийн хөтөлбөрт оролцож буй Анд-Энерги ХК нь орон нутгийн компаниудын хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Анд-Энерги ХК-ийн тухай

   Анд-Энерги ХК нь Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компани юм. Тус компани нь орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинэ технологи нэвтрүүлэх, ажиллах хүчний чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Хамтын хүчээр хөгжингүй компанийг бүтээцгээе!