БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ (ЗААН ХӨТӨЛБӨР) ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ.
2024-10-30

Монгол-Японы төв нь 2018 оноос эхлэн бизнесийн үндсэн сургалт төгсөгч компаниудынхаа дотроос жилд 3-4 компани сонгон шалгаруулж, байгууллагын менежментийг сайжруулах зорилготой ЗААН хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Тодруулбал, тус хөтөлбөр нь өөрийн байгууллагад тулгамдаж буй асуудалд төвлөрөн, хагас жилээс бүтэн жилийн хугацаанд тогтмол сургалт, зөвлөгөө авч хамт олноороо зөвлөх багшийн хамтаар гарц гаргалгааг гаргах зорилготой юм.

Энэ хичээлийн жилд 3 компани тус хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон байгаа ба хамгийн эхэнд МЯК ХХК-ийн хамт олон хөтөлбөрийн нээлтээ хийн, сургалтаа эхлүүллээ. 

Сургалтыг тус төвийн стратегийн менежментийн мэргэжилтэн багш Кавагүчи Шиничиро удирдаж эхлүүлсэн бөгөөд хагас жилийн хугацаанд япон, монгол багш нар болон МЯК компанийн хамт олон менежментээ илүү сайжруулахаар шамдах юм.

Аливаа зүйлийн эхлэл гайхалтай байхын хирээр төгсгөл гайхалтай байдаг. Эрчээ алдалгүй үргэлжлүүлэн хамтдаа хичээцгээе.