1) Сургалтын танилцуулга:
Нийгэм, эдийн засаг, улс төр, технологи, хүрээлэн буй орчны хурдан өөрчлөлт хэрхэн дэлхий ертөнц, хүн төрөлхтний хөгжилд эрчимтэй нөлөөлж байгаа талаар авч үзэж ялангуяа бизнесийн орчны өөрчлөлтийг тодруулна. Компанийн засаглал, удирдлагын тогтолцоо яагаад өндөр ач холбогдолтой талаар авч үзнэ. Компанийн засаглалын суурь онолууд, үзэл баримтлал, практик асуудлуудыг ярилцаж, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдийн ялгаатай чиг үүргүүдийг ойлгож, сайн засаглалтай байгууллага ямар үр ашиг, өгөөжийг бий болгодог талаар хэлэлцүүлэг хийнэ. Төгсгөлд нь бизнесийн ёс зүй, хариуцлагын талаар нэгдсэн ойлголттой болж, сайн засаглалтай байгууллага хэрхэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгодог, түүнээс ямар үр ашиг хүртэх боломжтой талаар судална.
2) Хугацаа: 2024.08.24 /Бямба/ 10:00-17:00 цагт
3) Хамрагдах хүн: Компанийн засаглал, комплаенсын талаар ойлголттой болохыг хүссэн хүн бүр
4) Хамрагдах хүний тоо: 30 хүн
5) Сургалтын төлбөр: 90,000₮
6) Хичээл заах багш: С.Санасэр/Ph.D/
-МУИС-Бизнесийн сургууль, Менежментийн тэнхимийн багш
-Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш
7) Хичээлийн агуулга:
・Хурдан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц ба бизнесийн орчин
・Компанийн засаглал ба удирдлагын тогтолцоо
・Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага ба бусад
oролцогч талууд
・Компанийн хариуцлага ба бизнесийн ёс зүй
8) Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.
9) Бүртгэл:
10) Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
FB: https://www.facebook.com/Mojc.business
Цахим шуудан: business@japan-center.edu.mn