ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ
АВТОМАШИНЫ СЭЛБЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ЯПОН КОМПАНИУДТАЙ УУЛЗАХ “SAIKOU DAY” ӨДӨРЛӨГ
2024-05-13

⚙️ АВТОМАШИНЫ СЭЛБЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ЯПОН КОМПАНИУДТАЙ УУЛЗАХ “SAIKOU DAY” ӨДӨРЛӨГ ⚙️

🚘 Автомашины сэлбэг үйлдвэрлэгч япон компаниудтай уулзах өдөрлөгийг Монгол-Японы төв дээр зохион байгуулах гэж байна.

🚘 Японы олон жилийн туршлагатай автомашины сэлбэг эд анги үйлдвэрлэгчид өөрсдийн биеэр ирж борлуулалт болон бусад зүйл дээр хамтран ажиллах түншээ хайж байна. Иймд автомашинтай холбоотой үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлдэг хувь хүн болон аж ахуйн нэгж та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

📍 : Монгол-Японы төв Их танхим
⏰: 2024/6/14-ний 14:00-19:00 цагт

Оролцогч компаниуд:

1. CORTECO ISHINO CORPORATION (NOK)
Бүтээгдэхүүн: Бүх төрлийн жийрэг, клапангийн хуруувч резин

2. FUJI BRAKE INDUSTRY CO., LTD. (FBL)
Бүтээгдэхүүн: Тоормосны наклад

3. HKT CORPORATION (HKT)
Бүтээгдэхүүн: Түлшний насос, радиаторын таг, термостат, аккумуляторын релей, халаагуур, шил арчигч, сигнал, соронзон хаалт

4. K.P GASKET CO., LTD. (KP)
Бүтээгдэхүүн: Цилиндрийн гавлын жийрэг, клапаны тагны жийрэг, сорох болон гарахын жийрэг, турбо цэнэглэгчийн жийрэг, ком жийрэг гэх мэт

5. MARUICHI RUBBER INDUSTRY CO., LTD. (1-56)
Бүтээгдэхүүн: Таван булны гармошка резиний ком, рулийн гармошка резиний ком, амортизаторын хамгаалалтын резиний ком

6. OSAKA BANE INC. (OBK)
Бүтээгдэхүүн: Пүрш

7. SANKEI INDUSTRIES CO., LTD. (555)
Бүтээгдэхүүн: Тэнхлэгийн гар, өндгөн тулгуур, рулийн шарнер, дүүжин тиаг, босоо тэнцүүлэгч, загасан тиаг, рулийн тиаг, тэнхлэгийн гарын втулк

Материалаар оролцогч компаниуд:

1. FCC CARBON BRUSHES
2. GMB CORPORATION
3. HDK CO., LTD.
4. OSK LTD.
5. USHIO UNDUSTRIES LTD.
6. YAMAGUCHI ELECTRIC IND.CO.,LTD

❗️Жич: Урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.
Бүртгэлийн линк: https://forms.gle/tZ2uvKQhxSfJv8o58
❗️ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
Утас: 75110879-3, 80630879