1.Зорилго:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд компанийн үйлдвэрлэлийн удирдлагын суурь мэдлэгийг эзэмшүүлнэ
2.Хичээллэх өдөр, цаг:
2024.05.25 (Бямба), 10:00-17:00
3.Хамрагдах хүн: Үйлдвэрлэл эрхлэгч компани, аж ахуйн нэгжийн албан хаагч, үйлдвэрийн дарга нар мөн үйлдвэрлэлийн удирдлагын талаар системтэй ойлголттой болохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.
4.Сургалтын төлбөр: 90.000 төгрөг
Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
5.Хичээл заах багш: Н.Батчулуун
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш
“Баянтүмэн Консалтинг” ХХК-ийн менежментийн зөвлөх
Mitsubishi Electric, Канто Констракшн, Оюу-Толгой зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай
Оосакагийн Их Сургуулийн сэргээгдэх эрчим хүчний инженерийн магистр
6.Сургалтын агуулга:
*Япон компаниудын хөгжлийн түүх
* Япон менежментийн философи
* Үйлдвэрлэлийн дамжлага, бүтээмжийг сайжруулах
* Тоёота компанийн үйлдвэрлэлийн аргачлал
* Кайзэн, PDCA, 5S зэрэг Япон менежментийн аргачлалууд
7.Гэрчилгээ: Сургалтад бүрэн ирцтэй хамрагдсан суралцагчдад гэрчилгээ олгоно.
8.Бүртгэл: Та дараах холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
9.Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 80630879
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business