МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ХЭЛТЭЙ АЯЛЛЫН ХӨТӨЧ-ТАЙЛБАРЛАГЧДАД ЗОРИУЛСАН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
2024-01-18

✨✨“Япон хэлтэй аяллын хөтөч-тайлбарлагчдад зориулсан ахисан түвшний сургалт”✨✨

Япон хэлний түвшин тогтоох шалгалтын /JLPT/ N2 түвшин болон түүнээс дээш түвшний япон хэлний мэдлэгтэй, хөтөч-тайлбарлагчаар ажиллаж байсан туршлагатай та бүхнийг ахисан түвшний сургалтдаа урьж байна. 🙌🙌

Сургалтыг олон жилийн дадлага туршлагатай мэргэжлийн Монгол, Япон багш нар удирдана. Сургалт монгол болон япон хэлээр явагдана. Амжилттай төгсөгчдөд ажлын байр санал болгоно. 🎊🎉🎊

📆Хугацаа: 2024 оны 2 сарын 19-нөөс 3 сарын 23-ны Даваа, Лхагва, Бямба гарагуудад долоо хоногт 3 удаа, нийт 15 удаа 37 цаг

Даваа, Лхагва гарагт 18:30-20:30

Бямба гарагт 11:00-14:00

Бямба гарагт хот болон хөдөөгийн аяллын дадлага хичээлтэй.

📚Агуулга:

🔸Хөтөч-тайлбарлагч, түүний үүрэг, мэргэжлийн ёс зүй

🔸Зочлох үйлчилгээний соёл буюу “Омотэнаши”

🔸Аяллын явцад гардаг түгээмэл санал гомдол

🔸Жуулчныг угтах, үдэх тухай

🔸Жуулчныг зочид буудал, жуулчны баазад байрлуулах, ресторанд үйлчлүүлэх үеийн зааварчилгаа тайлбар хүргэх нь

🔸Үйлчилгээнд хүндэтгэлийн үг хэллэгийг зөв хэрэглэх нь

🔸Японы түүх, түүнийг Монголын түүхтэй харьцуулан тайлбар хүргэх нь

🔸Монголчуудын шашин шүтлэг, сүм хийд, сүм музейн тайлбар хүргэх нь

🔸Соёлын ялгаатай жуулчдад тайлбар хүргэх нь /Соёл, ёс заншлын хүрээнд/

🔸Жуулчин зочны сэтгэлд хоногшихуйц storytelling хийх нь

- Хархорин чиглэлийн аяллын тайлбар хүргэх нь

🔸Тусгай сонирхлын аяллын тайлбар хүргэх нь

🔸Геополитик, олон улсын харилцаа

🔸Монголын үндэсний музей /Дадлага хичээл/

🔸Байгалийн түүхийн музей /Дадлага хичээл/

🔸Тэрэлжийн аялал /Дадлага хичээл/

👨‍🏫👩🏻‍🏫Багш: Сургалтыг 8 багшийн бүрэлдэхүүнтэй заах ба хөтөч-тайлбарлагчийн олон жилийн дадлага туршлагатай монгол, япон багш нар удирдан чиглүүлнэ.

📍Танхим: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн хурлын танхим, 205 тоот танхим

🙋🏻‍♂️🙋🏻‍♀️Шаардлага: Япон хэлний түвшин тогтоох шалгалт буюу JLPT шалгалтын N2 түвшин болон түүнээс дээш түвшний япон хэлний мэдлэгтэй байх, хөтөч-тайлбарлагчаар ажиллаж байсан туршлагатай байх

💎Төлбөр: 600,000 төгрөг /Сонгон шалгаруулалтаар ивээн тэтгэгч байгууллагын 50%-ийн хөнгөлөлттэй суралцах боломжтой/ 🥳🤩

👨🏻‍💻👩🏻‍💻Анги дүүргэлт: 15 хүн

⏰Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 09:30-13:00, 14:00-18:00

Жич: Амралтын өдрүүдэд бүртгэл хийх, утсаар холбогдох боломжгүй тул та ажлын өдрүүдэд дээрх цагийн хуваариар холбогдоно уу. 🙇🏻🙇🏻‍♀️

☎️Холбогдох утас: 80640879, 75110879-(Ext2)

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон хэлний сургалтын тасаг