15 ДАХЬ УДААГИЙН "ЯПОН ОРОНТОЙ ТАНИЛЦАХ ХӨТӨЛБӨР"-ИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Хакүходо сангаас жил бүр зохион байгуулдаг "Япон оронтой танилцах хөтөлбөр"-н ээлжит бүртгэл эхэллээ. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ЕБС-д япон хэл зааж буй багш нар хамрагдах боломжтой.
Бүртгэлийн маягтаа Монгол-Япон төвөөс ирж авах болон Хакүходо сангийн вэб хуудаснаас татаж авах боломжтой.
http://www.hakuhodofoundation.or.jp/globalnetwork/
- Материал хүлээн авах хугацаа: 2024.1.5 - 2.19-ны өдрийг дуустал.
- Сонгогдсон багш 2024.11.11 - 11.29-ны хооронд Япон улсад дадлага хийнэ.
- Мөн багш 14-16 насны дөрвөн сурагчийн хамт 2025.05.14 - 5.27-ны хооронд Япон оронтой танилцана.
- Дэлгэрэнгүй мэдээллийг 7511-0879 (Ext-1), 80650879 утсаар лавлана уу.
Анхааруулга: Дэлхий нийтээр тархсан цар тахал, хорио цээр, хязгаарлалт, хил хаагдах зэргээс Хакүходо сангийн хөтөлбөр цуцлагдах магадлалтайг анхаарна уу. Цуцлагдсан тохиолдолд дахиж нөхөн явах боломжгүй болно.