JICA E-learning
ЗАРЛАЛ
2023-12-25

2023 оны 11-р сарын 12-нд зохион байгуулагдсан EJU шалгалтын хариуны эх хувийг хүлээн авсан тул 2023 оны 12-р сарын 25,26-нд (Даваа, мягмар гариг) тараана.

Шалгалтын хариуг тараах байр: Монгол-Япон төв

Цаг: 11:00-15:00     

Шалгалтын хариуг авахад:

  1. Шалгалт өгөх эрхийн бичгээ эх хувиар заавал авч ирнэ.
  2. Өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд шалгалт өгөх эрхийн бичгийн эх хувийг иргэний үнэмлэхний хамт (түүнтэй адилтгах бичиг баримт) авч ирэх шаардлагатай.
  3. Шалгалт өгөх эрхийн бичгээ эх хувиар авч ирээгүй, гар утсанд зурган хэлбэрээр хадгалсан байдлаар үзүүлэх бол иргэний үнэмлэх заавал авч ирэх шаардлагатай. Асууж лавлах зүйл гарвал доорх утсаар холбоо барина уу.

Монголын Япон хэлний багш нарын холбоо Утас: 9419-6106

Жич: Шалгалтын хариуг заасан хугацаанд багтааж заавал ирж авна уу. Ирж аваагүй тохиолдолд 12 сард дахин тараах боломжгүйг ахаарна уу!

“EJU online” системд “My Page” үүсгэн цахимаар харах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг JASSO сайтаас харна уу.