Үйл явдал
“READ JAPAN PROJECT 2022 ТӨСЛИЙН НОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО”
2023-11-22

 Ниппон сангийн тус төслийн хүрээнд Японтой холбоотой түүх, уран зохиол, нийгэм, соёлын тухай англи хэлээрх 19 номыг 2023 оны  11-р сарын 19-ний өдөр Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны дэд тэргүүн Кикүма Шигэрү Монгол-Японы төвд гардууллаа.

   Тус төв нь хоёр дахь удаагаа уг төсөлд хамрагдсан бөгөөд ноднин хүлээж авсан 50 ном маань жилийн хугацаанд танхим болон гэрээр нийт 160 гаруй удаа уншлаганд гарсан байна.

Та бүхэн манай төвийн номын санд хүрэлцэн ирж шинээр ирсэн дараах номнуудыг танхимаар болон гэрээр авч уншаарай.

1. A social history of the Ise shrines

2. A Tale for the Time Being

3. A Tokyo romance

4. Convenience store woman

5. Drawing on tradition

6. Edo Culture

7. Haruki Murakami goes to meet Hayao Kawai

8. Hokusai

9. Japan in the 21st century

10. My struggle against leprosy

11. No matter where the journey takes me

12. Sugamo Diary

13. The artist in Edo

14. The Japanese house

15. The pleasures of Japanese literature

16. The tales of Ise

17. The tales of the Heike

18. Fukushima 2011-2017

19.バイオグラフィカル・ランドスケイプ

Монголын хүүхэд, залуусын оюуны их далайд хөрөнгө оруулан, ном хандивласан “Ниппон сан”-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай !

 

Read Japan Project-ийн талаар товчхон дурдвал:

Ниппон сан нь 2008 оноос эхлэн “Read Japan Project” төслийг гадаад орны их сургууль, номын сангуудад хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл нь англи хэлээр японы улс төр, эдийн засаг, олон улсын харилцаа, бизнес, нийгэм, соёл урлаг, уран зохиол, түүх зэрэг олон төрлөөр бичигдсэн 200 гаруй номыг дээрх газруудад хандивлаж, Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой. Одоогийн байдлаар 138 орны 1100 гаруй их сургууль, номын санд хандивлаад байна.

Тус ном гардуулах ёслолд Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны дэд тэргүүн Кикүма Шигэрү, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж нар оролцлоо.