“ИРОДОРИ” сурах бичгийн НЭГ УДААГИЙН ТАНИЛЦУУЛАХ ХИЧЭЭЛ
JFT-Basic шалгалт өгөгчдөд зориулав
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Та шалгалтандаа хэрхэн бэлдэж байна вэ?
Шалгалтын бэлтгэл болон япон хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж буй хүн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй МОНГОЛ ХЭЛээр ашиглаж болох сурах бичгийн тухай мэдэх үү?
-----------------------------------------------------------------------------------------------
Тус сурах бичгийг сонирхсон хүн бүрийг танилцуулах хичээлд урьж байна.
Энэхүү хичээлд сууснаар та япон сангийн стандартад суурилсан япон хэлний сургалтын арга барил болон "“Иродори: Хэрэглээний япон хэл” сурах бичгийн онцлогтой танилцах боломжтой.
Агуулга: Японоор мэндчилж, өөрийгөө танилцуулж чаддаг болохоос гадна тус сурах бичигтэй хослуулан хэрэглэж болох “Иродори япон хэлний онлайн курс”-ын талаар ойлголттой болно.
Хэзээ: 2023.11.09 /Пүрэв гараг/ 18:30-20:30
Хаана: Монгол-Японы төв, 1 давхар, Их танхим
Утас: 8505-8121
Тавигдах шаардлага: Оролцогчид япон хэлний анхан шатны мэдлэгтэй байх (уншиж чаддаг байх), хичээлд гар утас болон дата ашиглах тул гар утсаа цэнэглэсэн байх.
Бүртгэл: 24 хүн бүртгэнэ. Та дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/Ubx5NS2x9FHgmBUM7