Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сангаас жил бүр хамтран зохион байгуулдаг “Япон хэлний боловсролын симпозиум” 2023 оны 11 сарын 5-ны өдөр зохион байгуулагдана.
Энэ удаагийн симпозиум нь “Харилцах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үгийн санг заах арга” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд “Цахим хөмрөгт тулгуурлан үгийн санг заах арга” сэдвээр Япон улсын Мүкоогава эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Мори Ацүши лекц уншиж, NLB болон Чүүнагон цахим хөмрөгийг ашиглах талаар воркшоп зохион байгуулна. Япон хэлний багш та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Та бүхэнд шинэ мэдлэг мэдээлэл, шинэ санаа өгөхүйц сонирхолтой симпозиум болно хэмээн найдаж байна.
Анхааруулга: Энэ удаагийн симпозиумд багш бүр өөрийн компьютертой оролцохыг хүсье.
Бүртгэлийн линк: https://forms.gle/4BGRfcXt2E7kt8Uv9
***********************************************************************************
“15 ДАХЬ УДААГИЙН ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМ”
Сэдэв: “Харилцах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үгийн санг заах арга”
Өдөр, цаг: 11 сарын 5-ны Ням гараг 10:00-17:20
Бүртгэл 9:30 цагаас эхэлнэ.
Газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Их танхим
Зохион байгуулагч: Монголын япон хэлний багш нарын холбоо
Хамтран зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан
Дэмжигч байгууллага: Япон улсын Элчин Сайдын яам