МЭДЭЭЛЭЛ
JLPT ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БАТЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ
2023-09-19

JLPT япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын БАТЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ

Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын 2023 оны 7 сарын шалгалтын албан ёсны батламжийг удахгүй олгоно.

Хугацаа: 2023 оны 10-р сарын 2, 3, 4, 5, 6-ны өдрүүдэд Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төвд

2023 оны 10 сарын 7, 8-ны өдрүүдэд Эрдэм товерын 12 давхар, 1202 тоотоос (Хүмүүнлэгийн Ухааны Их сургуультай залгаа өндөр шилэн байшингийн хойд хаалгаар орно)

Олгох цаг: Тухайн заасан өдрүүдэд 13:00-19:00 цагийн хооронд

Шалгалтын хариуг шалгалт өгөгчийн хуудас, бичиг баримттай ирж авна. (Шалгалт өгөгчийн хуудсаа гээгдүүлсэн бол онлайнаар харсан хариуны хуулбарыг зурган хэлбэрээр авч ирж болно)

Өөрийн биеэр ирж хариугаа авах боломжгүй бол төлөөний хүнд шалгалтын хуудас, бичиг баримтаа өгч явуулна уу. Тухайн хүн мөн бичиг баримттай байхыг анхаарна уу.

Жич: Онлайнаар хариугаа хараад тэнцээгүй байсан ч шалгалт өгсөн оноо хожим хэрэг болох тул заавал авна уу. (1 жил хадгалаад устгадаг болно)

Мөн 2022 оны 7, 12-р сарын шалгалтын батламжаа авч амжаагүй шалгалт өгөгч энэ хугацаанд авах боломжтой.

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

Утас: 9425-9605, 9025-9605