ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН “ЯПОН ХЭЛНИЙ ЖИШИГ ШАЛГАЛТ”
2023-09-11

Монгол-Японы төвийн “Япон хэлний жишиг шалгалт”

2023 оны 12 сард зохион байгуулагдах “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох албан ёсны шалгалт”-ын өмнөх урьдчилсан сорилт болгон Монгол-Японы төвөөс жишиг шалгалтыг доорх хуваарийн дагуу зохион байгуулна. Энэхүү жишиг шалгалт нь шалгалт өгөгчийн япон хэлний “үсэг, үгсийн сан”, “хэлзүй”, “уншиж ойлгох” болон “сонсож ойлгох” чадваруудыг шалгаж, мэдлэгийн түвшинг тодорхойлон, хангалтгүй хэсгийг график ашиглан ойлгомжтойгоор гаргаж өгөх болно.

Өөрийн япон хэлний мэдлэгийг ямар түвшинд байгааг мэдэхийг хүсэж буй хүмүүс болон 12 сарын албан ёсны шалгалтад бэлдэж буй япон хэл суралцагчдад санал болгож байна.

Нэг удаагийн шалгалтын хураамж: 15,000₮

Шалгалтын байр: Монгол-Японы төвийн Их танхим

Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 10:00-13:00, 14:00-17:00

Бүртгэл: Дараах линкээр орж тайлбарын дагуу бүртгүүлнэ үү.

https://forms.gle/w58CCk3rT3KKxLmx5

10 сарын шалгалтад бүртгүүлсэн хүний тоо 8-аас цөөн байх тохиолдолд шалгалт цуцлагдаж төлбөрийг буцаах эсвэл 11 сарын шалгалт руу шилжүүлнэ.

Шалгалт хуваарийн дагуу явагдсан тохиолдолд ирээгүй шалгуулагчийн төлбөрийг буцаан олгохгүй гэдгийг хатуу анхаарна уу.

Лавлах утас: 80640879, 7511-0879/дотуур утас-2/

Монгол-Японы төвийн Япон хэлний сургалтын тасаг