МЭДЭЭЛЭЛ
СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 29 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН
2023-09-11

Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 29 дэх удаагийн тэмцээн

Япон Улсын Элчин Сайдын Яам, Монголын Япон Хэлний Багш нарын холбоо, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Ази судлалын салбар, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төв, Япон сангаас хамтран “Сургууль хоорондын 29 дэх удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг А.“Их дээд сургуулийн оюутан” болон Б.“10-12 дугаар ангийн сурагч” гэсэн 2 ангиллaaр зохион байгуулна.

Энэ уралдаан нь сургуулиудын хооронд явагдах ба нэг сургуулиас 3 хүртэлх оролцогчийг нэр дэвшүүлэх боломжтой. 1 дүгээр шатанд /зохион бичлэг/ сургууль тус бүрээс нэр дэвшүүлсэн оролцогчдоос зөвхөн 1 сурагч, оюутныг шалгаруулна. 2 дугаар шатанд /ярилцлагын шалгаруулалт/ ангилал тус бүрт 10 сургуулийн төлөөлөл болох 10 оролцогчийг шалгаруулах ба эдгээр оролцогчид 3 дугаар шатанд оролцох эрхтэй болох юм.

Ангилал тус бүрд 1-3 дугаар байр, тусгай байрын шагнал олгох ба тэргүүн болон дэд тэргүүн байр эзэлсэн оролцогчдод Японы Засгийн газрын JENESYS хөтөлбөрөөр Япон улсад аялах эрх олгоно.

Япон хэл сурч буй оюутан, сурагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

※Корона вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулагчдын зүгээс арга хэмжээ авч, өдөр хоног, газар, зохион байгуулалтад өөрчлөлт орох магадлалтайг ойлгож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

1. Оролцогчдод тавих болзол

① А: 18-аас дээш насны Монгол улсын иргэн бөгөөд, их дээд сургуулийн оюутан байх

② Б: 15-18 насны Монгол улсын иргэн бөгөөд 10, 11, 12-р ангийн сурагч байх

 A, Б:2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар

③ Японд зорчсон болон түр оршин сууж байгаагүй хүн /жич: японы онгоцны буудал дахь дамжин нислэгийг зөвшөөрнө/

Жич 1: Коосэний 1-3 анги бол ахлах сургууль, 4-5 анги бол A буюу их дээд сургуулийн оюутан ангилалд бүртгүүлнэ.

Жич 2: Япон хэлний сургалтын төвөөс оролцох тохиолдолд тус сургалтын төвд суралцсан хугацаа 6 сараас дээш байх ба үүнийг нотолсон баримт (захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт) хавсаргана. Мөн япон хэлний сургууль, удирдагч багшийн нэрийг бичнэ. Ахлах сургуулийн сурагч Б ангилалд, их сургуулийн оюутан А ангилалд бүртгүүлэх ба А, Б ангилалд бүртгүүлэгч нь заавал ахлах сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутан байна. Оюутнаас бусад хүн оролцох боломжгүй.

Сургалтын төвөөс оролцогч материалд өөрийн үндсэн харьяалагдах сургууль, багшийн нэрийг бичихгүй.

2. Сэдэв:

А. Их дээд сургуулийн оюутан 「МӨНГӨ」

Б. 10-12 дугаар ангийн сурагч 「ЗҮЙР ҮГ」

※Нэг зүйр үгийг сонгон авч, өөрт тохиолдсон зүйлтэй холбон бичнэ үү.

3. Илтгэх хугацаа:

А. Их дээд сургуулийн оюутан 4-6 минут

   Б. 10-12 дугаар ангийн сурагч 3-5 минут

4. Шалгаруулалт:

 1 дүгээр шат /зохион бичлэг, япон хэлээр/

※Үсгийн тоо дутуу, эсвэл илүү бол шалгаруулалтад оруулахгүй.

А ангиллын оролцогчид дээрх 2-т заасан сэдвээр зохион бичлэгийг япон хэлээр тусгай цаасан(原稿用紙)дээр 3.5-аас дээш, 4-өөс доош хуудас буюу 1400-аас 1600 үсэгт багтааж бичнэ (тусгай цаасан дээр хэрхэн бичих талаар доорх зааврыг үзнэ үү)

Б ангиллын оролцогчид 2-т заасан сэдвээр зохион бичлэгийг япон хэлээр тусгай цаасан (原稿用紙) дээр 2-2.5 хуудас буюу 800-аас 1000 үсэгт багтааж бичнэ.

Зөвхөн 1-р шатанд тэнцсэн хүмүүст утсаар дүнг мэдэгдэнэ.

【Зохион бичлэгийн тусгай цаас(原稿用紙)хэрэглэх заавар】

※Заавал өөрөө гараар бичих ба компьютерээр шивснийг тооцохгүй.

 Зохион бичлэгийн тусгай цаас (原稿用紙) буюу А4-ийн 20х20 шоо нүд бүхий цаас хэрэглэнэ.

 Босоогоор баруунаас зүүн тал руу нэг нүдэнд нэг үсэг бичнэ.

 Нэг хуудас дээр 400 үсэг бичих боломжтой бөгөөд 400 үсэг тутамд шинэ цаас хэрэглэнэ.

 Догол мөрийг авахдаа шинэ мөрнөөс нэг нүд орхиж, 2 дахь нүднээс бичнэ.

 Цэг, таслал, жижиг үсэг зэргийг нэг үсгээр тооцож нэг нүдэнд багтаан бичнэ.

 Эхний цаасны баруун захад (нүд хэрэглэхгүй) сэдвийн нэр, овог нэр (катакана), харьяалал япон хэлээр, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичнэ.

Зохион бичлэгийн тусгай цаасыг дараах файлаас хэвлэж авч болно.

http://www.sousakuba.com/genkouy.../genkouyousi_400ji_A4.pdf

 2 дугаар шат /ярилцлагын шалгалт/

Хэзээ: 11 дүгээр сарын 4-ний Бямба гарагт 13:00 цагаас

Хаана: ШУТИС-ийн 2-р байрны үүдний хэсэгт цуглах

Дүн: Зөвхөн 3-р шатанд орох болзол хангасан хүмүүст утсаар дүнг мэдэгдэнэ.

 3 дугаар шат:

“Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 29 дахь удаагийн уралдаан”

Хэзээ: 11 дүгээр сарын 19-ний ням гарагт 13:00-17:00

Хаана: Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн заал

 ※ 11 сарын 18-ны 17:30 цагт уралдаан явагдах зааланд бэлтгэл хийх тул заавал оролцох ёстойг анхаарна уу . Холоос оролцох оролцогчийн хувьд зөвлөлдөж шийднэ.

5. Бүртгэл

① Бүртгэх хугацаа:

2023 оны 10-р сарын 23-наас 10-р сарын 26-ны өдрүүдэд 15:00-18:00 цаг

10-р сарын 27-ны өдөр 09:30-12:00 цаг хүртэл хоцроохгүй байх

②Бүртгэх газар: Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн үүдний танхим

/Зохион бичлэгийг өөрийн биеэр авчрах буюу шуудангаар илгээж болно./

※Зохион бичлэг 10-р сарын 27-ны өдрийн 12:00 цаг гэхэд Монгол-Японы

төвд ирсэн байх ёстой бөгөөд тэр даруй эхний шатны шалгаруулалт явагдах тул хоцорсон зохион бичлэгийг хүлээн авахгүйг хатуу анхаарна уу.

③Сургуулийг төлөөлөн оролцох 3 сурагч, оюутны материалыг хариуцсан багш (эсвэл төлөөлөгч) нэгтгэн өгөх шаардлагатай.

④Зохион бичлэгээ А4-ийн хэмжээтэй дугтуйнд хийж, дугтуй дээр өөрийн овог нэрийг бүтнээр мөн харъяалагдаж буй сургуулийн нэрийг бичнэ. Мөн бүртгүүлэх үед тусгай бэлдсэн бүртгэлийн хуудсан дээр доорх 1-8-д заасан агуулгыг алдаагүй бөглөж, зохион бичлэгийн хамт өгөх.

1. Овог нэр (кирилл, катакана, латин үсгээр)

2. Харьяалагдах сургуулийн нэр, факультет, тэнхим, хөтөлбөрийн нэр (монгол, япон хэлээр, латин үсгээр)

3. Анги, курс

4. Төрсөн он, сар, өдөр

5. Хүйс

6. Регистрийн дугаар

7. Найдвартай холбоо барьж болох утасны дугаар

8. Удирдагч багшийн овог нэр, утасны дугаар

⑤ Шуудангаар явуулах тохиолдолд доорх хаягаар 10 сарын 26-нд ирсэн байхаар илгээнэ.

Хаяг: Шуудангийн хайрцаг 46А-190, Улаанбаатар, Монгол улс

Монгол-Японы төвийн байр, Япон хэлний сургалтын тасаг

6. Холбоо барих 

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо 

Утас:

9425-9605 (Б. Нармандах)

8965-0479(С. Оюундэлгэр)

Япон Улсын Элчин Сайдын Яам

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төв

ШУТИС, Гадаад хэлний сургууль, Ази судлалын салбар

Япон сан