“8-10 насны хүүхдэд зориулсан япон хэлний анхан шатны сургалт”
Энэхүү сургалт нь 8-10 насны хүүхдэд япон хэлийг эхнээс нь системтэйгээр, хөгжилтэй аргаар заах бөгөөд хирагана үсэг, анхан шатны хүрээнд ”Би болон миний гэр бүл”, “Миний дуртай идэх, уух юм”, “Миний бие (дуу)”, “Төрсөн өдөр”, “Сонирхол, хобби” зэрэг сэдвийн дагуу японоор өөрийгөө илэрхийлэх чадвартай болгох зорилготой юм.
Сургалтад япон хэлээс гадна японы соёлтой танилцах хичээлүүдийг ч мөн багтаасан болно.
Хугацаа: 2023.07.20-08.22 Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гарагуудад нийт 20 удаа, 30 цаг
Мягмар, Пүрэв гарагт 10:30-12:00
Анги дүүргэлт: 8-10 насны 20 хүүхэд
*Сургалтад хамрагдах хүүхдийн тоо хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Төлбөр: 197,000₮ /Төлбөрт “Хирагана, катакана үсгийн ном” багтсан болно./
Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 09:30-13:00, 14:00-18:00
Жич: Амралтын өдрүүдэд бүртгэл хийх болон утсаар холбогдох боломжгүй тул ажлын өдрүүдэд холбогдоно уу.
Утас: 75110879-(Ext2), 80640879 Япон хэлний сургалтын тасаг