Монгол Японы төвөөс 5 сарын 6-ны өдөр “Санхүүгийн удирдлага” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг Удирдлагын академийн Захиалгат судалгааны секторын эрхлэгч, Монгол Японы төвийн Үндэсний сургагч багш, доктор профессор В.Данаасүрэн удирдан явуулсан юм.
Энэ удаагийн сургалтаар хөрөнгийг хэрхэн үр ашигтай удирдах вэ, авлагын удирдлагыг хэрхэн зүй зохистой хийх вэ, хөрөнгө оруулалтын шийдвэрийг хэрхэн гаргах вэ зэрэг агуулгын хүрээнд жишээ бодлого бодож, нэг нэгнийхээ санаа бодлыг сонсонгоо харилцан мэтгэлцсэн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
Санхүүгийн зөв мэдлэгтэй байж, санхүүгээ зөв удирдаж сурах нь өөртөө төдийгүй компани, цаашлаад улс орондоо оруулж буй иргэн бидний хувь нэмэр билээ. Тиймээс энэ удаагийн сургалтаас сурч мэдсэн мэдлэгээ цаашид улам дэлгэрүүлэн судалж ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг нийт суралцагчдаасаа хүсье.