2023 оны 3-р сарын 15-ны өдөр тус төвөөс “Тусгай ур чадвартай ажиллах хүч илгээх тогтолцооны талаар мэдээлэл солилцох семинар"-ыг зохион байгууллаа. Семинарт япон хэлний сургалтын байгууллагуудын төлөөлөл, багш нар, хувь хүмүүсээс бүрдсэн 120 гаруй хүн оролцсон нь тус тогтолцооны талаарх мэдээлэл чухал хэрэгцээтэй байгааг илтгэж байлаа.
Семинарт Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн зүгээс энэхүү тогтолцооны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай илтгэл тавьсан юм. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь эрх бүхий байгууллагуудын төлөөллийн зүгээс албан ёсны мэдээлэл хүргэснээр тус тогтолцооны талаарх нэгдсэн ойлголтыг хүргэх явдал байсан бөгөөд илтгэл болон асуулт хариултаар дамжуулан энэ зорилгыг тодорхой түвшинд биелүүлсэн гэж үзэж байна.
Семинарт оролцогчид
Илтгэгчид оролцогчдын асуултад хариулж буй нь
Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж хаалтын мэндчилгээ дэвшүүлэв.