ЖАЙКА Цүкүбагаас зохион байгуулж буй “Японд ажиллахыг хүсэж буй танд” 3 шатлалт семинараар Япон улсад ажиллах эрх бүхий оршин суух зөвшөөрлийн танилцуулга, асаргааны ажил, Ибараки мужид ажиллаж амьдарч буй монголчуудын сэтгэгдэл зэрэгтэй танилцахаас гадна монгол хүмүүс ажилладаг япон компаниудтай уулзалт ярилцлага хийнэ.
Японд ажиллах эрх бүхий оршин суух зөвшөөрөл, сэтгэл татам Ибараки муж (3-р сарын 24)
Асаргааны ажил, Ибараки мужид ажиллаж буй монголчууд (4-р сарын 27)
Монгол хүмүүс ажилладаг япон компаниудтай хийх уулзалт ярилцлага (6-р сарын дундуур)
Эхний семинар: "Японд ажиллах оршин суух зөвшөөрөл, сэтгэл татам Ибараки муж!"
Ибараки мужид ажиллах, амьдрах талаар
Хэзээ: 2023 оны 3-р сарын 24-ны Баасан гараг,
17:40-19:30 цаг
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Их танхим
Японд “Тусгай ур чадвартай” ажилтнаар ажиллах хүсэлтэй хүмүүс
Хураамж: Үнэ төлбөргүй
Япон-Монгол хэлний синхрон орчуулгатай.