МЭДЭЭЛЭЛ
ЯПОН УЛСАД “ТУСГАЙ УР ЧАДВАРТАЙ” АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ ТОГТОЛЦООНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
2023-03-03

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Япон Улсын Элчин Сайдын Яам, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Япон сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ““Тусгай ур чадвартай” ажиллах хүч илгээх тогтолцоо болон түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцох семинар”-ыг зохион байгуулах тул та бүхнийг энэхүү семинарт идэвхтэй оролцож, эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүдээс тус тогтолцооны талаар үнэн зөв мэдээлэл авахыг урьж байна.

     Өдөр, цаг:     2023 оны 3-р сарын 15-ны Лхагва гараг, 1500-1700 цаг

     Газар            Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Их танхим

     Хамрах хүрээ:         

    1) Япон хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж буй хэлний төвүүдийн төлөөлөл, багш, ажилтнууд

     2) “Тусгай ур чадвартай” ажиллах хүч илгээх тогтолцооны талаар мэдээлэл авахыг хүссэн хүмүүс

     Бүртгэх хүний тоо: 70 хүн

     Төлбөр: Семинар үнэ төлбөргүй бөгөөд монгол хэлээр явагдана. Оролцох хүсэлтэй хүмүүс доорх линкээр нэвтэрч урьдчилан бүртгүүлнэ үү.

     Хэрэв та линкээр орж бүртгүүлэх боломжгүй байвал доорх утсаар бидэнтэй холбогдоно уу.

       https://forms.gle/mxBBBhtwmXTKCvhK8

      Семинарын хөтөлбөр:

     15:00-15:05      Нээлтийн мэндчилгээ

     15:05-15:25   Илтгэл-1         Япон Улсын Элчин Сайдын Яам

     15:25-15:45   Илтгэл-2         Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, 

                                                      Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

     15:45-15:55      Асуулт, хариулт      

     15:55-16:10      Завсарлага

     16:10-16:25   Илтгэл-3          ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар

     16:25-16:45      Илтгэл-4         Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

     16:45-16:55    Асуулт, хариулт      

     16:55-17:00    Хаалтын мэндчилгээ  

Хамтрагч байгууллагууд:

Зохион байгуулагч:                           Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

Хамтран зохион байгууллагч:          Япон сан

                                                           ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар

                                                           Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,

                                                           Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар  

Дэмжигч байгууллага:                      Япон Улсын Элчин Сайдын Яам

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон хэлний сургалтын тасаг 

Холбогдох утас: 75110879 /Ext-2/, 85058121, 80640879 Хариуцсан ажилтан П.Алтанбулаг, О.Булган