Монгол-Японы төвийн “Хүний нөөцийн удирдлага” суурь мэдлэгийн сургалт 2-р сарын 3-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Шин Хикари” ХХК-ийн захирал Д.Дашмаа удирдан явуулсан юм.
Энэ удаагийн сургалтад байгууллагын удирдлагууд болон хүний нөөц хариуцсан ажилтнуудаас гадна олон багш нар хамрагдсан нь онцлог байлаа.
Хүний нөөцийг зөв зохистой удирдахын тулд эхлээд хүнийг таньж мэдэх хэрэгтэй. Тиймээс тус сургалт нь хүнийг хэрхэн чадварлаг удирдах, байгууллагын дотоод уур амьсгалыг хэрхэн эерэгээр бүрдүүлэх тухай суурь мэдлэгийг богино хугацаанд олгох зорилготой билээ.
Энэхүү сургалт нь хүний нөөцийн менежментийн талаарх суурь ойлголт, хүний нөөцийн менежментийн үндсэн функцууд, ажлын байрны манлайлал, идэвхижүүлэлт зэрэг агуулгын хүрээнд явагдсан юм.
Сургалтын эхэнд хүн бүр байгууллагадаа тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг тодорхойлж, улмаар сурсан зүйлсээ ашиглан тэдгээр асуудлаа шийдвэрлэх арга замыг сургалтын төгсгөлд дүгнэн ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Сургалтад хамрагдсан нийт суралцагчдынхаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.
Манай дараагийн суурь мэдлэгийн сургалтын мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.
https://japan-center.edu.mn/as/business/770