Монгол-Японы төвөөс 1 сарын 19-нд Байгалийн чулуун хийц ХХК-д “5S” сургалтын дараах зөвлөгөөг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Моншибасаки ХХК-ийн захирал, МЯТ-ийн үндэсний сургагч багш Д.Долгормаа багш удирдан явуулав.
Эхлээд компанийн үйлдвэрийн байр оффисоор явж, хэрэгжүүлсэн ажилтай нь танилцсаны дараа цаашид хэрэгжүүлэхэд анхаарах зүйл дээр зөвлөгөө, зааврыг өгсөн юм. Тус компани дээр бид бүхэн 11 сарын 15-нд 5S-ын суурь мэдлэг, хэрэгжүүлэх аргын тухай эхний сургалтаа орсон билээ. Байгалийн чулуун хийц ХХК-ийн хамт олон нь сургалтаас хойш 2 сарын хугацаанд 5S-ын хороо, багийг байгуулан ажлын байраа эмх цэгцтэй болгох тал дээр олон зүйлийг хэрэгжүүлсэн байлаа.
Тус компанийн хамт олондоо “5S” болон КАЙЗЭН-г тууштай тасралтгүй үргэлжлүүлэн хийж, ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсье.
Манай төв нь байгууллага дээрх сургалтыг компанийн хүсэлтийн дагуу зохион байгуулсаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8063-0879 утсаар лавлана уу.