Үйл явдал
МЕНЕЖМЕНТИЙН СИМУЛЯЦИ СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2023-01-25

Монгол-Японы төвийн 2023 оны эхний сургалт болох “Менежментийн симуляци” ахисан түвшний сургалт 1-р сарын 16-наас 18-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн дэд профессор Н.Батдэлгэр багш удирдан явуулсан юм. “Менежментийн симуляци” сэдэвт сургалтыг анх удаа монгол багш удирдан явуулснаар онцлог байв.

Уг сургалтын зорилго нь менежментийн симуляциар дамжуулан бизнесийн шийдвэрийг шуурхай гаргах дадлага хийн бизнесийн бодлого төлөвлөлтөд оролцуулж, менежментийн практик арга барил эзэмшүүлэх зорилготой юм.

Мөн сургалтын үеэр тоглоомын аргыг ашиглан багт хуваан хийсвэр компани байгуулан бизнесийн өрсөлдөөн явуулсан нь сургалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгож суралцагчдаас өндөр үнэлгээ авсан үр дүнтэй сургалт боллоо.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ ажил дээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Манай дараагийн ахисан түвшний сургалтын мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://japan-center.edu.mn/as/business/771