Та байгууллагынхаа хүний нөөцийг зөв удирдаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?
Хүний нөөц бол байгууллагын хамгийн чухал бөгөөд шавхагдашгүй нөөц билээ. Тиймээс хүний нөөцөө зөв удирдан зохион байгуулах, идэвхжүүлэх, сурган хөгжүүлэх талаар суурь ойлголтуудыг авахыг хүсвэл монгол-японы төвийн “хүний нөөцийн удирдлага” суурь мэдлэгийн сургалтад хамрагдаарай.
1. Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд хүний нөөцийн удирдлагын суурь ойлголт, түүхэн хөгжил, хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт, үнэлгээний талаар тодорхой мэдлэгтэй болно. Мөн ажлын байран дээрх манлайлал, ажилтнуудаа идэвхжүүлэх талаар Монгол, Японы компаниудын авч хэрэгжүүлдэг идэвхжүүлэлтийн жишээнээс суралцах болно.
2. Хугацаа:
2023.02.03 /Баасан/ 10:00-17:00
3. Хамрагдах хүн: Хүний нөөцийн анхан шатны мэдлэгтэй болох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.
4. Хамрагдах хүний тоо: 30
5. Сургалтын төлбөр: 90,000₮
6. Хичээл заах багш: Д.Дашмаа
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, "Шин хикари" ХХК-ийн захирал
7. Хичээлийн агуулга:
・Хүний нөөцийн менежментийн талаар суурь ойлголт, түүхэн хөгжил
・Хүний нөөцийн удирдлагын үндсэн функцууд
・Хүний нөөцийн төлөвлөлт
・Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
・Хүний нөөцийн үнэлгээ
・Хүний нөөцийн сургалт, хөгжил
・Ажлын байрны манлайлал, идэвхжүүлэлт
8. Гэрчилгээ: Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно
9. Бүртгэл: 2023.01.09/Даваа/-02.01/Лхагва/ 9:00-18:00
Та бүртгүүлэхдээ ЭНД дарж цахимаар бүртгүүлнэ үү.
10. Холбоо барих:
Утас: 7511-0879(Ext.3), 8063-0879
И-мэйл хаяг: jargalmaa@japan-center.mn, erdenesaikhan@japan-center.mn, tsatsral@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business