Хакүходо сангаас жил бүр зохион байгуулдаг "Япон оронтой танилцах хөтөлбөр"-ийн ээлжит бүртгэл эхэллээ. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ЕБС-д япон хэл зааж буй багш нар хамрагдах боломжтой.
Бүртгэлийн маягтаа Монгол-Япон төвөөс ирж авах болон Хакүхо сангийн вэб хуудаснаас татаж авах боломжтой.
http://www.hakuhodofoundation.or.jp/globalnetwork/
- Материал хүлээн авах хугацаа: 2023/02/20-ны өдрийг дуустал.
- Сонгогдсон нэг багш 2023/11/13-аас 12/01-ний хооронд Япон улсад дадлага хийнэ.
- Мөн багш 2024/05/08-аас 5/21-ны хооронд дөрвөн сурагчийн хамт Япон оронтой танилцана.
- Дэлгэрэнгүй мэдээллийг 7511-0879 (Ext-1), 80650879 утсаар лавлана уу.
Анхааруулга: Дэлхий нийтээр тархсан цар тахлын үеийн хорио цээр, хязгаарлалтын улмаас хил хаагдах болон Хакүхо сангийн хөтөлбөр цуцлагдах магадлалтайг анхаарна уу. Цуцлагдсан тохиолдолд дахиж нөхөн явах боломжгүй болно.