БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ НАРАН ТРЕЙД ХХК ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-12-13

Монгол-Японы төвөөс зохион байгуулдаг олон төрлийн сургалтуудыг байгууллага дээрээ авч, ажилчдаа чадавхжуулах, ажилдаа ашиглахуйц практик мэдлэгийг олгох хүсэлтэй олон байгууллага байдаг бөгөөд тэр дундаа хүний нөөцийн чиглэлээр сургалт авах нь хамгийн түгээмэл байдаг билээ. Энэ удаа “Наран Трейд” ХХК-ийн удирдлага, хүний нөөцийн менежерүүдэд “Хүний нөөцийн менежмент” сэдэвт бүтэн өдрийн сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Шин Хикари ХХК-ийн захирал Д.Дашмаа багш маань удирдан зохион байгууллаа.

Тус сургалтаар хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын талаар онцгойлон авч үзсэн бөгөөд өмнө нь ямар байсан, одоо ямар чиг хандлагатай болсон гэдгийг онол болон жишээ баримтууд ашиглан тайлбарлаж өгсөн юм. 21-р зуунд судалгаа хийх чадвар, хүнтэй харилцах чадвар, багаар ажиллах чадвар зэргийг онцгойлон харж сонгон шалгаруулалтаа хийдэг хандлагатай болжээ. Эдгээр чадварыг ажил горилогчоос харахын сацуу ярилцлагад анхаарах, бэлтгэх зүйлсийг хүртэл авч үзэх хэрэгтэй болсон талаар багш маань дурдлаа.