БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“PACKAGE DESIGN” НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2022-11-28

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТА БҮХЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ САВ БАГЛАА БООДЛЫН ДИЗАЙНЫГ ХЭР ЧУХАЛЧИЛДАГ ВЭ?

Япон улс нь бүтээгдэхүүнийхээ чанараас гадна өнгө үзэмж, хэрэглэгчид хүрэх сав баглаа боодолд ихээхэн анхаарал хандуулдаг. Уг туршлагаас суралцахыг хүссэн хэн бүхнийг “PACKAGE DESIGN” сэдэвт бизнесийн нээлттэй семинарт урьж байна.

1) Семинарын агуулга:
Японы сүүлийн үеийн хит бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн жишээ, судалгааны датаг танилцуулна.

Сав баглаа боодлын суурь ойлголт

Сав баглаа боодлын онол

Сав баглаа боодлыг харьцуулсан судалгаагаар хэрэглэгчийн үнэлгээг мэдэх

2) Хугацаа:
2022.12.16 /Баасан/ 19:00-20:30

3) Хичээллэх хэлбэр:  Зөвхөн танхимаар

4) Хамрагдах хүн: Бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалж буй байгууллага, сав баглаа боодлоо сайжруулахыг хүссэн хүн бүр

5) Төлбөр: 5,000₮

6) Хичээл заах багш: Үэхигаши Кожи
“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-д дэд захирал, “Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал, “Панасоник Америк”-д орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Эксел
Интернейшнл” компанийн зөвлөх багшаар ажиллаж байна.

7) Бүртгүүлэх:Та ЭНД  дарж онлайнаар бүртгүүлнэ үү.