НОМЫН САН
“Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийг танилцуулах гэрэл зургийн үзэсгэлэн”
2022-11-17

 11-р сарын 16-аас 19-ний өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн хүлээн авах танхимд Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийг танилцуулах гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана.

 Япон Улс, Монгол Улс нь 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 50 жилийн ойгоо угтаж байна. Япон Улс нь Монгол Улсад ДЦС-4-ийн системийг шинэчлэх, Чингис хаан олон улсын нисэх буудлыг барих зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалт, улс орны хөгжлийн үндэс суурь нь болох боловсрол, эрүүл мэндийн салбарт сургууль, эмнэлэг барих, хүний нөөцийг Японд суралцуулан бэлтгэх зэргээр нийт 360 тэрбум гаруй иений хөгжлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

 

  Энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэнгээр олон төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэн үзүүлэх бөгөөд Япон Улсаас үзүүлсэн тусламж дэмжлэгтэй илүү сайн танилцах боломжтой юм. Та бүхнийг үнэ төлбөргүй зохион байгуулагдах энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.