Дэлхийд хамгийн урт настай 1444 жилийн түүхтэй компани Япон улсад бий. Урт настай компаниудын менежментийн онцлог юу вэ?
Монгол-Японы төвөөс 2022 оны 10-р сарын 15-ны өдөр “Япон маягийн менежмент” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Монголын КАЙЗЭН холбооны дэд ерөнхийлөгч, Коннект компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Ж.Хишигжаргал удирдан явуулсан юм.
Сургалтаар Япон маягийн менежмент бол тэтгэвэрт гартлаа тууштай ажиллах тогтолцоо, нас ахих тусам цалин, албан тушаал нэмэгдэх, мөн байгууллага доторх ажилчид болон компанийн удирдлага харилцан ойлголцож хамтран ажиллах гэдгийг онцлов. Түүнчлэн Хишигжаргал багш нь Монголын олон компаниудад 20 гаруй жил менежментийн зөвлөгөө өгч ирсэн туршлага дээрээ үндэслэн Япон менежментийг бодитоор Монголын хөрсөнд буулгасан жишээнүүдийг танилцуулав.
Мөн компанийн удирдлагууд ажилчдадаа хэрэгцээг нь хангахуйц цалин урамшууллыг олгож чадаж байвал тэр чинээгээрээ компаний ажилчид идэвхжиж, ашиг нэмэгдэх болно гэдгийг онцолж байлаа.
УДИРДЛАГА АМЛАСАНДАА ЗААВАЛ ХҮР, ажилчид үүнийг л хүсдэг, энэ л гол хөдөлгөх хүч болно