Цагийн багшийн сонгон шалгаруулалтад урьж байна!
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Япон хэлний сургалтын тасагт цагаар багшлах багш шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Япон хэлний сургалтад багшлах, сургалтын материал болон гарын авлага бэлтгэх гэх мэт
Тавигдах шаардлага:
1. Дээд боловсролтой байх
2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон N2 түвшин,
түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно/
3. Багшлах эрхтэй болон багшилж байсан туршлагатай байх
4. Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
5. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
6. Багаар ажиллах чадвартай байх
7. Харилцааны соёл, ёс зүйтэй байх
8. Цаг баримталдаг байх
9. Тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар
баталгаажуулсан хуулбар
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Ажил байдлын тодорхойлолт
5. Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн
магадлагаа /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн өөрчлөлтгүй
болох тухай эмчийн магадлагааг авсан байх/
Сонгон шалгаруулалтын хуваарь:
2022 оны 10 сарын 18-наас 11 сарын 17-ны хооронд |
Материал хүлээн авах |
2022 оны 11 сарын 18 /Баасан гараг/ |
Материалын сонгон шалгаруулалт хийгдэж, тэнцсэн хүмүүст мэдэгдэх |
2022 оны 11 сарын 21-нээс 11 сарын 25-ны хооронд *Жич: Өдөр, цагийг тухайн үед мэдэгдэнэ. |
Хичээл заах, ярилцлагын шалгалт авах |
2022 оны 11 сарын 25 /Баасан гараг/ |
Шалгалтын хариуг мэдэгдэх |
2022 оны 11 сарын 28-наас 12 сарын 23-ны хооронд *Жич: Өдөр, цагийг тухайн үед мэдэгдэнэ. |
Багшид зориулсан сургалт орох |
2023 оны 2 сарын 6 /Даваа гараг/-аас |
2023 оны хаврын сургалтад багшилж эхлэх |
*Жич: Материалын сонгон шалгаруулалт болон ярилцлагын шалгалтын хариуг зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.
*Материалыг зөвхөн сонгон шалгаруулалтад ашиглаж, шалгаруулалтын дараа устгалд оруулна.
Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 10 сарын 18-ны өдрөөс 11 сарын 17-ны өдрийн 9:30-18:00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: Монгол-Японы төвийн хүлээн авах
Лавлах утас: 75110879 /Дотуур дугаар-2/, 80640879 Япон хэлний сургалтын тасаг
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв