Үйл явдал
“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2022-09-26

Монгол-Японы төвөөс 2022 оны 9 сарын 12-16-нд “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдэвт ахисан түвшний сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Япон талаас Панасоник компанид 40 жил ажилласан туршлагатай Масүда Казүми багш, Монгол талаас Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Баянтүмэн Консалтинг ХХК-ийн захирал, менежментийн зөвлөх Батчулуун нар удирдан явуулав.

Сургалтаар Япон маягийн удирдлагын арга барил болох PDCA менежментийн мөчлөг, “Хоо-Рэн-Соо”-г хэрэгжүүлэх тухай, чанарын удирдлага гэх мэт үйлдвэрлэлийн удирдлагад шаардлагатай цогц мэдлэгийг олж авсан юм.

Масүда багш нь Панасоник компанид ажилласан туршлага болон Вьетнам, Мьянмар зэрэг улсуудад сургалт зааж байсан туршлага дээрээ үндэслэн онол болон практик хослуулан заалаа. Батчулуун багш нь 5S хөдөлгөөнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай өөрийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлага, бодит жишээн дээрээ үндэслэн хичээлээ заасан юм. Мөн 5S-г их мөнгө зарж хийх шаардлагагүй бөгөөд бага багаар тогтмол хийж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлов.   

Нийт хамрагдсан суралцагчдадаа сургалтаас суралцсан мэдлэг туршлагаа үйлдвэр болон компанидаа хэрэгжүүлж, Монголын үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсье.