Үйл явдал
“ЭКСЭЛЭЭР БИЗНЕСИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-07-07
Монгол-Японы төвөөс 6 сарын 27-29-нд “Эксэлээр бизнесийн шинжилгээ хийх нь” сэдэвт ахисан түвшний сургалтыг зохион байгууллаа.Сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн менежментийн тэнхимийн дэд профессор Батдэлгэр багш удирдаж явуулсан юм.
Сургалт нь илүү практикт суурилж явагддагаараа онцлог билээ. Суралцагчид Эксэл программын олон улсын стандарт техникийг эзэмшиж, тодорхой жишээн дээр дадлага хийснээр эксэлээр санхүүгийн загварчлал хийх аргачлалд суралцлаа.
Нийт хамрагдсан суралцагчдадаа сурсан мэдлэгээ ашиглан компанийхаа санхүүгийн тайлан шинжилгээд дүгнэлт хийж, бизнесийн үйл ажиллагаагаандаа хэрэгжүүлэхийг хүсье.