ХҮН УДИРДАЖ БАЙГАА АЖИЛТАН БҮР ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН БАЙДАГ.
Монгол-Японы төв 2022 оны 6 сарын 4-ний Бямба гарагт “Хүний нөөцийн удирдлага” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Шин Хикари” ХХК-ийн захирал Д.Дашмаа удирдан явууллаа.
Сургалтаар хүний нөөцийн хөгжлийн үүсэл хөгжлөөс эхлээд хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, үнэлгээ, цалин урамшуулал, хөгжүүлэлт зэрэг суурь ойлголтуудыг богино хугацаанд, цэгцтэйгээр өгсөн юм. Сургалтын эхэнд суралцагчид өөрсдийн компанид тулгарч буй хүний нөөцийн асуудлуудыг багаараа ярилцаж нэгтгэв. Харин сургалтын төгсгөлд сурсан зүйлсээ хэрэгжүүлж, тэдгээр тулгамдаад буй асуудлаа шийдвэрлэх арга замыг дүгнэн ярилцаж, олж чадсанаараа үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Суралцагчид багшийн заах арга, мэдлэг ур чадварт маш сэтгэл хангалуун байсан бөгөөд "Онол, практик хосолсон", "Монголын компаниудын бодит жишээн дээр асуудлуудыг тайлбарласан нь илүү ойлгоход хялбар байсан" гэх олон олон эерэг сэтгэгдлүүд ирсэн юм.
Нийт хамрагдсан суралцагчдадаа сурсан мэдлэгээ байгууллагадаа хэрэгжүүлж, чадварлаг удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд болохыг хүсье.
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН НЬ КОМПАНИ БОЛОН АЖИЛТНЫГ ХОЛБОХ ГҮҮР ЮМ.