Та дэлхийд танигдсан Япон үйлдвэрлэлийн аргачлалын тухай богино хугацаанд суралцахыг хүсвэл манай сургалтад хамрагдаарай.
1) Хугацаа:
2022.06.18 (Бямба), 10:00-17:00 цагт
2) Хамрагдах хүн: Бизнес эрхлэгчид, менежерүүд, үйлдвэрлэлийн удирдлагын ойлголттой болохыг хүссэн хүн бүр
3) Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
4) Сургалтын төлбөр: 75.000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
5) Хичээл заах багш: Н.Батчулуун
Монгол-Япон төвийн үндэсний сургагч багш
“Баянтүмэн Консалтинг” ХХК-ийн менежментийн зөвлөх
Mitsubishi Electric, Канто Констракшн, Оюу-Толгой зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай
Оосакагийн Их Сургуулийн сэргээгдэх эрчим хүчний инженерийн магистр
6) Хичээлийн агуулга
* Япон компаниудын хөгжлийн түүх
* Япон менежментийн философи
* Үйлдвэрлэлийн дамжлага, бүтээмжийг сайжруулах
* Тоёота компанийн үйлдвэрлэлийн аргачлал
* Кайзэн, PDCA, 5S зэрэг Япон менежментийн аргачлалууд
7) Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно
8) Бүртгэл:
Бүртгэлийн хугацаа: 2022.05.24 (Мягмар) – 2022.06.16 (Пүрэв)
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
Та ЭНД дарж цахимаар бүртгүүлнэ үү.
9) Холбоо барих:
anudari@japan-center.mn ,
erdenesaikhan@japan-center.mn ,
tsatsral@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879