1. Зорилго:
Тус сургалтаар “Бизнесийн шинжилгээ” болон “Компанийн үнэ цэнийн үнэлгээ”-ний кэйсийг гүнзгийрүүлэн суралцана. Суралцагч өөрөө “Excel” програмыг ашиглан санхүү болон бизнес хувьсагчийн өөрчлөлт нь компанийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг тооцоолно. Үүгээр онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн практикт ашиглах боломж нэмэгдэнэ. Мөн бизнес загварчлалыг бодитоор хэрэгжүүлэхэд шаардагдах “Excel” програмыг ашиглах чадвар, загварыг бодит амьдралд буулгах техникийг суралцаж, ажилдаа бодитоор ашиглах төсөөлөл (ашгийн таамаглал, бизнес стратеги зэрэг)-тэй болно.
2. Хүлээгдэх үр дүн:
• Excel програмын олон улсын стандарт техникийг эзэмших
• Бизнесийн логикийг нүдэнд харагдахуйц болгох
• Тодорхой жишээн дээр практик дадлага хийх.
3. Хичээллэх өдөр, цаг:
2022.06.27-29 (Даваа-Лхагва)
Өглөөний анги 09:30-12:30
Өдрийн анги 14:30-17:30
4. Хамрагдах хүн:
Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, нягтлан бодогч, санхүүч нар /Экселийн үндсэн функцуудын мэдлэгтэй байх/
5. Хамрагдах хүний тоо: Анги тус бүр эхний бүртгүүлсэн 20 хүн
6. Сургалтын төлбөр: 180,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7. Хичээл заах багш: Нямхүүгийн Батдэлгэр
- МУИС Бизнесийн сургууль, Менежментийн тэнхимийн доктор, дэд профессор
- Токиогийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг төгссөн
8. Сургалтын ерөнхий агуулгa:
- Санхүүгийн загварчлалын үндсэн техник
- Санхүүгийн загвар боловсруулах аргачлал
- Санхүүгийн шинжилгээний “What if” арга
- Санхүүгийн тайлангийн шинжилгээ /PL, BS, CF, CVP/
- Компанийн үнэ цэнийн үнэлгээ /DCF, NPV, WACC, CAPM/
9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10. Бүртгэл: Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
https://docs.google.com/.../1FAIpQLSf3xRLJ30mMNc.../viewform
11. Холбоо барих:
Утас: 75110879(Ext.3), 80630879
Цахим шуудан:
tsolmonbayar@japan-center.mn,
anudari@japan-center.mn