МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛОН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-05-24

Энэ сарын 21 (Бямба)-нд Монгол-Японы төвийн япон хэлний сургалт төгсөгчдийн уулзалт болон соёлын өдөрлөг маань амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөг нь Монгол-Японы төвийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тус төвийн япон хэлний сургалтад хамрагдаж байсан үе үеийн төгсөгчид цугларч соёлын арга хэмжээнүүдэд оролцож, багш нартайгаа хууч хөөрч, дурсгалын зураг татуулснаас гадна сэтгэлийн мессэж бичих зэрэг дахин нэг дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.

Манай сургалтын төгсөгчид нь суралцах хугацаандаа Японы бийрэн бичлэг болон багш нартайгаа хамт япон хоол хийх, Японы зуны үндэсний хувцас болох юката өмсөх зэрэг соёлын хичээлүүдийг бодитоор хийж үздэг бөгөөд энэ өдөр ч мөн дараах 7 төрлийн япон соёлын арга хэмжээнд гар бие оролцож цагийг хөгжилтэй өнгөрүүлэв. Үүнд:

  1. Японы уламжлалт гар урлал болох зангилаан чимэглэл “Мизүхики” хийх

水引体験(みずひきたいけん)

  1. “Садоо” буюу цайны ёслолтой танилцах

茶道体験(さどうたいけん)

  1. “Фүрошики” буюу япон баглаа боодлын соёлд суралцах

風呂敷体験(ふろしきたいけん)

  1. Японы үндэсний хувцас “Юката” өмсөж үзэх

浴衣着付け(ゆかたきつけ)

  1. Нинжагийн дүрд хувирах

忍者体験(にんじゃたいけん)

  1. Япон тоглоом “Кэндама” тоглох

けん玉体験(けんだまたいけん)

  1. Танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн

Ингээд бидний зохион байгуулсан тус арга хэмжээнд оролцохоор зорьж ирсэн үе үеийн төгсөгч хүүхдүүддээ мөн одоо суралцаж байгаа суралцагч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Тус арга хэмжээнд оролцсоноор япон хэл, соёлыг сонирхон суралцаж буй та бүхний маань японы соёлын талаарх мэдлэг туршлага болон цаашид япон хэл сурах хүсэл эрмэлзэлд нь багахан ч болов хувь нэмэр болж чадсан болов уу гэж найдаж байна.

            Дашрамд дурдахад манай төвийн сургалтад хамрагдахыг хүссэн хэн бүхэнд манай Монгол-Японы төвийн үүд хаалга нээлттэй байдаг шүү.

Caption