МЭДЭЭЛЭЛ
УРИЛГА: МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ ТӨГСӨГЧ ТАНАА
2022-05-10

📣УРИЛГА: МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ ТӨГСӨГЧ ТАНАА😊

🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉🎉

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь энэ жил үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, "Марүгото" япон хэлний сургалт явагдаж эхэлсний 10 жилийн ойгоо угтах гэж байна. Эдгээр тэмдэглэлт ойг тохиолдуулан, өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус төвийг сонгон суралцсан нийт суралцагчдадаа талархсан сэтгэлээ илэрхийлээд төгсөгчдөд зориулсан соёлын өдөрлөгийг зохион байгуулах тул үе үеийн төгсөгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

***************************************************

Өдөрлөгийн хүрээнд дараах 8 төрлийн соёлын арга хэмжээг зохион байгуулна 👇

📌Японы уламжлалт гар урлал болох зангилаан чимэглэл “Мизүхики” хийх

水引体験(みずひきたいけん)

📌 Япон маягийн үсний чимэглэл “Камиказари” урлах

髪飾り体験(かみかざりたいけん)

📌“Садоо” буюу цайны ёслолтой танилцах

茶道体験(さどうたいけん)

📌“Фүрошики” буюу япон баглаа боодлын соёлд суралцах

風呂敷体験(ふろしきたいけん)

📌Японы үндэсний хувцас “Юката” өмсөж үзэх

浴衣着付け(ゆかたきつけ)

📌Нинжагийн дүрд хувирах

忍者体験(にんじゃたいけん)

📌Япон тоглоом “Кэндама” тоглох

けん玉体験(けんだまたいけん)

📌Танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн

クイズ大会(クイズたいかい)

Та өдөрлөгт оролцохыг хүсвэл дараах линкээр орж бүртгэлийн хуудас бөглөнө үү. Хүний тоо хязгаартай бөгөөд эхний 250 хүнийг бүртгэх тул та өөрийн цаг заваа сайтар төлөвлөн бүртгүүлэхийг хүсье.

https://forms.gle/ULYvBKQqpoexNzrD8

Жич: Бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй.