Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨХ ОНИШИ "КОМПАНИЙН СОЁЛЫН НӨЛӨӨ" СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВЬЛАА
2022-04-27

Монгол-Японы найрамдлын нийгэмлэг, Номин Холдинг ХХК хамтран Япон, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан “Гэр ахуйн соёлын хувьсгал" арга хэмжээг 4-р сарын 22-нд зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Монгол-Японы төвийн ерөнхий зөвлөх Ониши Ёшифүми "Компанийн соёлын НӨЛӨӨ" сэдвээр илтгэл тавив.

Уг илтгэлээрээ дараах гол санаануудыг зөвлөх маань Хонда копорацид 35 жил ажилласан туршлага дээрээ үндэслэн, Хонда болон бусад япон компаниудын жишээн дээр тайлбарласан юм.

  1. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн АШИГ /мөнгө/-аас илүү үнэ цэнэтэй зүйлийг зорилго болгох,
  2. Байгууллагын бүх ажилчид хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхныг зорилгоо болгосон байгууллагын соёлыг хүлээн зөвшөөрч, хувь нэмрээ оруулах нь чухал болохыг онцлон дурдсан.

Сонсогчид уг илтгэлийг өндрөөр үнэлж, үйл ажиллагааны дараа оролцогч байгууллагуудаас цаашдаа компанийн ажилчдадаа зориулж уг илтгэлийг сонсгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Ониши зөвлөх маань дараагийн удаад 5-р сарын 14-нд Монгол-Японы төвийн үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд бизнесийн үндсэн сургалтын төгсөгчдөдөө зориулан зохион байгуулагдах "МОНГОЛЫН КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТЭД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ, ЯПОНЫ ЖИШЭЭНЭЭС СУРАЛЦАХ НЬ” тусгай семинарт илтгэл тавина. Бизнесийн үндсэн сургалтын төгсөгч та бүхэн өргөнөөр хамрагдаарай.