Үйл явдал
MONJA-2 ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДОД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-03-18

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага ЖАЙКА болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Мобиком корпораци ХХК хамтран зохион байгуулж буй Монголын гарааны бизнесийг дэмжих “MonJa-2” гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрт шалгарсан компаниудад зориулсан сургалт 2022.03.14-нд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн их танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг сургалтаар Монгол-Японы төвд ЖАЙКА-аас томилогдон ажиллаж буй Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Коо хөрөнгө оруулалт татах “Pitch” арга барилын талаар танилцуулснаас гадна оролцогчдод нэмэлт мэдээлэл, зөвлөгөө өгч дадлага ажлуудыг хийлгэлээ.

Түүнчлэн уг төслийн  шилдэг оролцогчоор шалгарсан “Femtech Solution”, “Equity Lab”, “Mend” компаниуд өөрсдийн танилцуулгыг хийсэн бөгөөд ЖАЙКА-ийн Төлөөлөгчийн газрын хувийн хэвшлийн салбар хариуцсан суурин төлөөлөгч Койзүми Тайгагийн зүгээс шаардлагатай зөвлөмжүүдийг нэмэлтээр өгсөн юм.

Монгол-Японы төвийн зүгээс цаашид ч оролцогч компаниудтай хамтран ажиллаж, зөвлөгөө заавраар хангасаар байх болно. Нийт оролцогчдодоо удахгүй болох эцсийн шатны шалгаруулалтад амжилт хүсье.