2002 оноос зохион байгуулагдаж эхэлсэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготой, компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулсан сургалт нь анх удаа хөдөө орон нутагт буюу Эрдэнэт хотод зохион байгуулагдаж эхэллээ.
Уг сургалт нь “Стратегийн менежмент” сэдвээр эхэлсэн бөгөөд сэдэв бүрийг арвин туршлагатай япон, монгол багш нар онол, дадлага хослуулан заадгаараа онцлогтой. Энэхүү сургалтаар богино хугацаанд “Стратегийн менежмент”, “Маркетинг”, “Хүний нөөцийн удирдлага”, “Санхүүгийн удирдлага”, “Үйлдвэрлэлийн удирдлага” гэсэн сэдвүүдээр цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга барилд суралцах болно.
Тус сургалтаар Эрдэнэт хотын бизнес эрхлэгчид бусад салбарт хүчин зүтгэж буй ангийн хамт олонтойгоо нүүр тулан харилцах, хамтран ажиллах, хэлэлцүүлэг өрнүүлэх явцдаа шинэ санаа олж авах, танилын хүрээгээ өргөтгөх зэрэг давуу талуудтай билээ.
Монгол-Японы төв нь цаашдаа 21 аймгийн бизнес эрхлэгчдэд хүрч ажиллах зорилго тавин ажиллаж байна.
МЭДЭЭЛЭЛ
“БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ” ЭРДЭНЭТ ХОТОД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
2022-03-10
2024-09-23