ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ЭРҮҮЛ МЭНД ЯМАР ТҮВШИНД БАЙГААГ МЭДМЭЭР БАЙНА УУ?
Санхүүгийн удирдлагын талаарх үндсэн ойлголтыг богино хугацаанд эзэмшиж байгууллагын санхүүгээ зөв удирдаж сурахыг хүсвэл Монгол-Японы төвийн "Санхүүгийн удирдлага" сургалтад хамрагдаарай.
1) Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд тус сургалтаар санхүүгийн удирдлага болон компанийнхаа санхүүг хэрхэн шинжлэх, авлагаа хэрхэн оновчтой удирдах талаар тодорхой мэдлэгийг олж авах болно.
2) Хугацаа:
2021.11.27 /Бямба/ 10:00-17:00
3) Хичээллэх хэлбэр: Танхимаар эсвэл цахимаар сонгон суралцах боломжтой. Цахимаар цөөн хүн бүртгэхийг анхаарна уу.
4) Хамрагдах хүн: Компанийн шинэ ажилтан, гарааны бизнес эрхлэгчид болон санхүүгийн удирдлагын талаар ойлголттой болохыг хүссэн хүн бүр
5) Хамрагдах хүний тоо: 30 хүн
6) Сургалтын төлбөр: 75,000₮
7) Хичээл заах багш: В.Данаасүрэн (Ph.D)
Удирдлагын академийн Санхүүгийн удирдлагын багш
Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш
МУИС-ийн ЭЗ-н сургууль болон Удирдлагын академийг магистр, Шинэ Зеландын Викториагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Үндэсний хөгжлийн хүрээлэн (Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Шинжлэх ухааны академи)-д Эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга, МУИС-ийн ЭЗ-н сургуулийн Санхүүгийн тэнхимийн дэд профессороор ажиллаж байсан.
8) Хичээлийн агуулга:
- Санхүүгийн удирдлагын ерөнхий ойлголт
- Компанийнхаа санхүүгийн эрүүл мэндийг хэрхэн оношлох вэ?
- Авлагаа хэрхэн удирдах вэ?
9) Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.
10) Бүртгэл: Та ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.
11) Холбоо барих:
Утас: 75110879 (Ext.3)
Цахим шуудан: anudari@japan-center.mn, sarnai@japan-center.mn, bolortuya@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/