Амжилтын үндэс нь удирдлага хийгээд ажилтнуудын хоорондын харилцаан дээр тулгуурладгийг бид мэднэ. Та удирдах албан тушаал хашсанаас хойш чухам юун дээр алдаад байгаа бол? Хамтран зүтгэгчдээ сонгохдоо, тэднийг удирдан зохион байгуулахдаа юуг анхаарвал зохих вэ? Хүмүүсийг зөв удирдах ухаанд хэрхэн суралцах вэ? Дээрх асуултуудаас ч илүү өргөн мэдлэг, мэдээллийг Та Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багшийн "ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА"-ын суурь мэдлэгийн сургалтаас олж аваарай.
1) Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд хүний нөөцийн удирдлагын суурь ойлголт, түүхэн хөгжил, ажлын байран дээрх манлайлал, хүний нөөцийн үнэлгээний талаар тодорхой мэдлэгтэй болно.
Та танхимаар эсвэл цахимаар сонгон суралцах боломжтой тул өөрт тохиромжтой хэлбэрийг сонгоорой.
2) Хугацаа:
2021.10.09 /Бямба/ 10:00-17:00
3) Хамрагдах хүн:
Хүний нөөцийн анхан шатны мэдлэгтэй болох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.
4) Хамрагдах хүний тоо: 30
5) Сургалтын төлбөр: 75,000₮
6) Хичээл заах багш: Д.Дашмаа
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш,
"Шин хикари" ХХК-ийн захирал
7) Хичээлийн агуулга:
・Хүний нөөцийн удирдлагын суурь ойлголт, түүхэн хөгжил
・Хүний нөөцийн менежментийн үндсэн функц, үүрэг
・Хүний нөөцийн төлөвлөлт
・Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
・Хүний нөөцийн үнэлгээ
・Хүний нөөцийн сургалт, хөгжил
・Ажлын байран дээрх манлайлал, идэвхжүүлэлт
8) Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно
9) Бүртгэл:
Та бүртгүүлэхдээ ЭНД дарж цахимаар бүртгүүлнэ үү.
10) Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3)
И-мэйл хаяг: anudari@japan-center.mn, sarnai@japan-center.mn, bolortuya@japan-center.mn
Цахим хуудас: www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business