Монгол-Японы төв нь “Үйлдвэрлэлийн удирдлага” суурь мэдлэгийн сургалтыг 6 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг “HQT” ХХК-ийн захирал, Монгол-Японы төвийн үндэсний сургагч Ш.Алтанхуяг багш удирдан явууллаа.
Тус сургалт нь үйлдвэрлэлийн гарзын талаар дэлгэрэнгүй судалж, зардлыг багасгах аргуудыг эзэмшин илүү үр ашигтай үйлдвэрлэл явуулах тухай зохион байгуулагдсан бөгөөд сургалтад барилга, авто зам, цахилгаан эрчим хүч, боловсруулах үйлдвэр зэрэг салбаруудаас үйлдвэрлэлийн удирдлагууд ажилтнуудын хамтаар оролцсон юм.
Суралцагчид дасгал ажлын цагаараа хэд хэдэн баг болон хуваагдаж үйлдвэрлэлийн дамжлагын шинжилгээг хийснээр үйлдвэрлэлийн төлөвлөлт болон цаг хугацааны үнэ цэнэ хэчнээн чухал болохыг ойлгож авснаа илэрхийлж байв.
Санал асуулгын үр дүнгээс харахад сургалтын агуулга болон багшийн заах арга барил хамгийн их эерэг үнэлгээ авсан юм.
Суралцагчид маань сурч мэдсэнээ үйлдвэртээ хэрэгжүүлж, үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сайжруулах замаар зардлаа бууруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхнийхээ ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.