БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА
2021-05-11

ХҮН БҮРТ ХЯЗГААРТАЙ, ТЭГШ ОЛГОГДСОН ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛЖ, БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХ ВЭ?
ЦАГИЙН МЕНЕЖМЕНТТЭЙ БАЙСНААР БИДЭНД ЯМАР БОЛОМЖУУД НЭЭГДЭХ ВЭ? ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ БОЛ ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ГОЛ ТҮЛХҮҮР БИЛЭЭ.
ТА ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГАЖ ДАРААХ СУРГАЛТАД ЗААВАЛ ХАМРАГДААРАЙ.

1. Сургалтын танилцуулга:

Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөн хувьсаж байгаа цаг үе нь биднээс  бага хугацаанд илүү үр дүн гаргаж ажиллахыг шаардаж байна.  Ийм үед бид хүн бүрт хязгаартай, тэгш олгогдсон цагийг хэрхэн зөв зохион байгуулж, оновчтой ашиглах арга техникт суралцах нь амжилтанд хүргэх нэг түлхүүр үзүүлэлт болж байна. Энэ арга техникт суралцахад сургалтын зорилго оршино.

Сургалтын давуу тал:

  • Цагийн менежментээ сайжруулах нэгдсэн нэг ойлголттой болж, тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэх гарц олно

Сургалтын үр дүн:

  • Хувь хүн болон байгууллагын цагийн менежмент сайжрах арга барилд суралцана.
  • Ажилтан бүр цагийн менежментийн талаар цэгцтэй ойлголттой болж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ. 
  • Баг, хамт олны үйл ажиллагаа сайжрах алхам тавигдана.

2. Хугацаа: 2021.06.04-05 (Баасан-Бямба), 10:00-13:00

3. Хамрагдах хүн: Компанийн бүх түвшний ажилтнууд

4. Хамрагдах хүний тоо: 30 хүн

5. Сургалтын төлбөр: 75,000 төгрөг

6. Хичээл заах багш: Д.Дашмаа

Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш,

Бридж Группын ЕУХНГ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай.

"Шин Хикари" ХХК-ийн захирал

7. Сургалтын ерөнхий агуулга:  

  1. Цагийн менежментийн талаар суурь ойлголт
    • /Цагийн менежмент гэж юу вэ?/
  2. Цагийн менежментийн функцууд
    • /Төлөвлөлт, хэрэглээ, шинжилгээ, үнэлгээ/
  3. Бүтээмжтэй ажиллах аргууд
    • /Цагийг хэрхэн төлөвлөж бүтээмжтэй ажиллах вэ?/

8. Гэрчилгээ:

Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл:

Та бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.

10. Холбоо барих:

Утас:                      75110879 (Ext.3)
Цахим хаяг:           anudari@japan-center.mn,

                                sarnai@japan-center.mn,

                                bolortuya@japan-center.mn 

Фэйсбүүк хуудас:  https://www.facebook.com/Mojc.business