"Иродори хэрэглээний япон хэл" япон хэлний сурах бичиг нь гадаад хүнд Япон улсад ажиллаж, амьдрахад шаардлагатай япон хэлээрх харилцааны чадварыг эзэмшүүлэх зорилгоор Япон сангаас 2020 оны 3-р сард гаргасан сурах бичиг юм.
Тус сурах бичгийг Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Япон хэлний сургалтын тасагт монгол хэлнээ орчуулж байгаа бөгөөд “Иродори хэрэглээний япон хэл” анхан шат-1-ийг 2020 оны 8-р сард орчуулан хүргэж байсан билээ. Энэ удаад “Иродори хэрэглээний япон хэл” анхан шат-2 сурах бичгийг орчуулан та бүхэнд толилуулж байна.
Эл сурах бичгийн гол онцлог нь дараах зүйлд оршино.
・ Японы өдөр тутмын амьдралд тохиолдох янз бүрийн нөхцөл байдал, сэдвийг хамарсан тул бодит амьдрал дээр хэрэглэгдэхүйц япон хэлээрх харилцааны чадварыг үр дүнтэй эзэмшүүлнэ.
・Хичээл бүрийн суралцах зорилгыг Can-do хэлбэрээр харуулж, тухайн хичээлийг судалснаар “Чаддаг болох” зүйлийг тодорхой болгож өгсөн.
・ Сэдэв болон дүрэм нь JF япон хэлний боловсролын стандартад тулгуурлан зохиогдсон. "Марүгото: Япон хэл ба соёл" сурах бичигтэй уялдаатай.
・ Японд ажиллаж амьдрахад шаардлагатай анхан шатны A2 түвшний япон хэлний мэдлэг эзэмшүүлэхийг зорьсон бөгөөд, Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (JFT-Basic) -ийг өгөхөөр төлөвлөж буй хүмүүст ч тус болно.
・ Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст хялбархан ашиглах боломж олгох үүднээс хэвлүүлэхгүйгээр, вэбсайтад байршуулсан болно.
Тус сурах бичгийг ашгийн зорилгоор худалдан борлуулахыг хориглоно.