МЭДЭЭЛЭЛ
АНХНЫ МАНГА ЧОЖУ ЖИНБУЦУ ГИГА (絵巻物)
2019-12-23

Манга (漫画) гэдэг нь Японы зурагт ном юм. Мангаг комикс ном гэж хэлж болох ч комикс номноос бага зэрэг ялгаатай юм. Манга нь одоогийн хэв маягаа 19-р зуунаас олж авсан ба Дэлхийн 2-р дайны (1940-өөд оноос) дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн.

Хэдийгээр Японд "манга" гэдгээр олон төрлийн зурагт ном, хүүхэлдэйн кино, анимейшн зэрэг зүйлүүдийг хамруулан ойлгодог боловч Дэлхийн олон улс оронд "манга" гэдгээр зөвхөн "Японы зурагт ном" гэж ойлгож хэвшжээ. Манг гэх үг нь хоёр ханзнаас (канжи) гаралтай. "Ман" (漫) гэх үг нь хөгжилтэй, жүжиглэлт гэсэн утгатай бөгөөд харин "га" (画) нь "зураг" гэсэн утгыг илэрхийлдэг байна. Урлаг судлаачид мангаг Шинто шашны ханын зургаас үүсэлтэй, Японы уран зургийн түүхтэй салшгүй холбоотой "урлаг" гэж үздэг. Манганы үүсэл болон хамгийн анхны манга гэж нэрлэгдэх Чожу жинбуцу гига (絵巻物) шувууд, араатан амьтдын карикатурууд  бол Киото мужийн Уко-ку дахь Такаяма сүмд хуйлмал цаасан зураг юм. Түүнчлэн шувуу, араатан амьтдын найр гэж нэрлэдэг. Одоогийн найруулга нь "Коу"(甲), "Оцу"(乙), "Хиноэ"(丙), "Чоу"(丁) гэсэн дөрвөн ботиос бүрдэнэ. Агуулга нь тухайн үеийн нийгмийн байдлыг амьтан, хүмүүсээр төлөөлүүлэн тусгасан зургуудын цуглуулга юм. Зарим үзэгдлүүдээс одоогийн мангад  ашиглагддаг эффекттэй төстэй техникийг харж болох тул үүнийг “Японы хамгийн эртний манга” гэж нэрлэдэг.

Найруулгын тухайд боть болгоны хооронд тодорхой уялдаа холбоо байхгүй  бөгөөд бийрийн зурах, будах хэв маяг нь бас өөр. Зарим хүмүүс Тоба Сожог энэхүү зургийг бүтээсэн гэгддэг ч  зурсан хэв маягаас нь ажиглавал нэгээс олон уран бүтээлчид оролцсон нь харагддаг.

Одоогийн байдлаар "Коу"(甲), "Хиноэ"(丙) нар Токиогийн үндэсний музейд хадгалагдаж,  "Оцу"(乙), "Чоу"(丁) нар Киото үндэсний музейд хадгалагдаж байна.

 

Боть тус бүрийн агуулга ба товч / хуулбар

 

 "Коу"(甲)

Устай тоглох, мөрийтэй тоглох / бооцоо тоглох (юми), сумо гэх мэт янз бүрийн дүр зураг.

Мурамачигийн үед болсон дайнд нэрвэгдэж  Козан жи сүм нь гал автсан удаатай юм. Дахин сэргээлт нь 2009 оноос эхлэн 4 жил үргэлжилж гэмтэж алдагдсан зургуудыг шинэчилж зурсан байдаг.

"Оцу"(乙)

Морь, үхэр, ан гөрөө, нохой, тахиа, ямаа, түүнчлэн үнэг, бар, заан, арслан, үнэг, луу, зэрэг янз бүрийн амьтдыг дүрсэлсэн байдаг.

"Хиноэ"(丙

Эхний 10 нь хүмүүсийн тоглож буй зураг бол сүүлийн 10 нь амьтад тоглож буй зураг байдаг.

Эхний хагас ба хоёрдугаар хагас хоёрын хоорондох ялгааны улмаас үүнийг тусдаа хоёр өөр зураг гэж үзэх нь байдаг боловч  Киото үндэсний музейгээс сэргээн засварлах явцадаа анхлан нүүрэн дээр нь ард байгаа амьтадын дүрс байсаныг нь олж тогтоожээ.

"Чоу"(丁)

Энэ ботидоо хүмүүсийн тоглож буйг дүрслэхээс гадна Мияанакад болдог үйл ажиллагаануудыг  мөн дүрсэлсэн байдаг.