БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МЭРГЭЖЛИЙН ҮГ ХЭЛЛЭГ
2019-12-18
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн бизнесийн сургалтын тасгаас Япон мэргэжилтэн багш нарын удирдан явуулдаг менежментийн сургалтын агуулгаар мэргэжлийн үг хэллэгийн толь гарган, цувралаар хүргэж байна. Үүний гол зорилго нь орчуулгын болон ойлголтын зөрүүг арилгах, мөн Япон хэл сурч буй хэн бүхэнд тус дэм болох юм. Энэ удаад “Санхүүгийн удирдлага” сургалтын материалаас мэргэжлийн үг хэллэг болон Монгол, Япон 2 орны санхүүгийн тайлан хүснэгтийн ялгаатай байдлыг харьцуулж, харахад хялбар байдлаар гаргалаа. Энэхүү материалын орчуулга нь албан ёсны орчуулга биш болохыг анхаарна уу.